Газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээлэл

 

Сумын хэмжээнд 2021 онд нийт 13 ААНБ, 379 иргэн 1372 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 17809 тн, 7 төрлийн жимс, жимсгэнэ 64.9 га талбайд ургуулж 7.5 тн, 4 төрлийн эмийн ургамал 6.7 га талбайд тариалж 0.2 тн ургац тус тус хураан авч зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ нь 2021 оны улсын хэмжээнд хураан авсан  төмс, хүнсний ногооны  13.9 хувийг буюу төмс 1.8 хувь, хүнсний ногоо 12.1 хувийг тус тус эзэлж байна.

Тус сумын тариаланчид хаврын тариалалтаас, намрын ургац хураалтад бусад аймаг, сумаас ажилгүй иргэд, цэрэг,оюутан сурагчдыг авч ажиллуулан 1100-1200 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаж дунджаар 1.4-2.0 тэрбум төгрөгийг ажлын хөлсөнд олгож байна. Суманд төмс, хүнсний ногоо хадгалах 2 ААНБ, 96 иргэний 8496 тн багтаамжтай 105 зоорь ашиглаж байгаа бөгөөд 2021 онд 7094 тн хүнсний ногоо хадгалсан нь хураан авсан ургацын 44.5 хувийг эзэлж байна. 

Сумын тариаланчид 2021 онд дунджаар төмс, хүнсний ногооны борлуулалт 3684 тн төмс 1.5 тэрбум төгрөг, 12238.5 тн хүнсний ногооны 8.82 тэрбум төгрөг, нийт 10.32 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 81 иргэн, 2 хоршоо 0.8 га талбайд 11 төрлийн хүнсний ногоо тариалалт, 4 төрлийн хүнсний ногооны үрсэлгээ хийсэн байна.

2022 онд 18 төрлийн төмс, хүнсний ногоог 1300 га талбайд тариалахаас төмс 192.5 га, хүнсний ногоо 864.7 га, улаанбуудай 70 га, тэжээлийн ургамал 87 га  нийт 1213.7 га  тариалалтын хийгдэж явц 98 хувьтай байна.


Нийтлэгдсэн: 2022-06-30 03:17:52