Тавтай морил
orkhon@da.gov.mn 70372601

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Нийтийн үйлчилгээг хуулийн хүрээнд шуурхай, хариуцлагатай хүргэж, шууд ардчиллын зарчмыг баримталсан, мэдлэг чадварт суурилсан НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУНГАЛАГ БАЙГУУЛЛАГА болох.

Үнэт зүйлс

Мэргэшсэн ур чадвар, мэргэжлийн ёс зүй манлайлал

Алсын хараа

Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлсэн, итгэл хүлээсэн, үйлчилгээг үзүүлэгч Тэргүүлэх байгууллага болох.

Чанарын бодлого

Албан хаагчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, чанарын менежментийн тогтолцоогоо байнга сайжруулах замаар чанарт суурилсан, хэрэглэгчидэд чиглэсэн, үйлчлүүлэгдчийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг хүргэж, ажлын арга барилыг шинэчлэн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ.

Тэргүүлэх чиглэл

Сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэх замаар сумын хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг сумын засаг даргын тамгын газар хүлээнэ.тус тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана.үүнд:

  • Монгол улсын үндсэн хууль
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Төсвийн тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Бусад хууль тогтоомж
  • Засаг даргын тамгын газрын тэргүүлэх чиглэл нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй нягт уялдаж байх шаардлагатай бөгөөд бүтээгдэхүүнээ тодорхойлоход баримтлах гол чиглэл болно.