ГАМШГААС ХАМГААЛАХ “ИЖ БҮРЭН” СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
✅Аймгийн Засаг даргын 2026 оны 01-А/159 дугаар захирамжийн хүрээнд гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Орхон суманд 2026 оны 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж байна.
✅Тус сургуулийн хүрээнд өнөөдөр /2026.05.21/ “Цуглар” дохиогоор сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг ажиллуулж, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, үүргэвчний иж бүрдэл, багаж зэвсэглэмж, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалган, танхимын сургалт зохион байгуулсан.
✅Мөн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үндэслэн сумын хэмжээнд эрсдэлийн үнэлгээнд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан, сумын Онцгой комисс болон мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг үүссэн цагийн байдлын дагуу ажиллуулж, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх танхимын дадлага сургалтыг зохион байгуулж байна.