Тавтай морил
orkhon@da.gov.mn 70372626

Main Image

⚖️ХУУЛЬ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ЗӨВЛӨГӨӨГ ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ХУУЛЬЧ AI” АППЛИКЕЙШНААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВААРАЙ

2026-06-30 02:12:44 Батжаргал

Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хуульч AI” мобайл аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэх шатанд ажиллаж байна. Энэхүү аппликейшн нь иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх юм.
????Хэрэглэгчид хууль зүйн зөвлөгөөг бичгээр төдийгүй дуу хоолойгоор харилцан яриа үүсгэж авах боломжтой. Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн албан ёсны актуудад тулгуурлан зөвлөгөө өгдгөөрөө онцлог давуу талтай юм.
????“Хуульч AI” аппликейшныг QR кодыг ашиглан гар утсандаа шууд татан авч ашиглах боломжтой.
????Иймд хэрэглэгч та бүхэн холбогдох санал, хүсэлтээ 261982 дугаарын утас болон info@lac.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хууль зүйн туслалцааны төв