Тавтай морил
orkhon@da.gov.mn 70372626

Main Image

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭ

2026-09-07 08:17:31 Батжаргал

Орхон сумын “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн хөрөнгийг үр дүнтэй эргэлтэд оруулах, бусад иргэдэд зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эргэн төлөлтийг тогтмол мэдээлж байна.
Энэ хүрээнд 2026 оны 8 дугаар сард хийгдсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн үлдэгдлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Мөн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зөрчилтэй зээлдэгчдийн мэдээллийг хүргүүлж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдсэнээр хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг дахин эргэлтэд оруулж, шинэ төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.