Тавтай морил
orkhon@da.gov.mn 70372601

Main Image

Сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаяр, төлөөлөгч Н.Нямдаваа, Г.Ган-Эрдэнэ, сумын Засаг дарга Б.Түмэнцогт нар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн, ХХААХҮСайд Ж.Энхбаяртай уулзалт зохион байгууллаа.

2025-12-16 05:07:01 Батжаргал

Сумын зүгээс мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дараах саналуудыг тавьсан. Үүнд:
1. Шарын голын услалтын системийн толгойн барилга хэсэгт хөвд, цөөрөм байгуулах.
2. Механикжсан хөргүүрт зоорь барих.
3. Тариалангийн талбай хашаажуулалтын шон.
4. Мал аж ахуйн үүлдэр угсааг сайжруулах мах сүүний хосолсон Монбилярд, Герфорд Сэлэнгэ үүлдрийн үхэр сүргийг үржүүлэх цөм сүрэг бүрдүүлэх.
5. Хүнсний ногооны загвар сум болох.
Уулзалтаар ХХААҮЯамаас дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Тариалангийн талбай хашаажуулалтын 20.0 мянган шон нийлүүлэх.
2. 10 га талбайд 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр Жимс, жимсгэний эх цэцэрлэг байгуулах.
3. Үхэр сүргийг үржүүлэх цөм сүрэг бүрдүүлэхэд малчин мал бүхий иргэдийн саналд үндэслэл 1 чиглэлийн үхэр сүргийг нийтээр үржүүлэх тохиолдолд гэрээгээр үхэр нийлүүлэх.
4. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 5 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зарлагдсан зээлээс зоорь, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо дахин боловсруулах /цехийн тоног, төхөөрөмж/ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдах бичил бизнес эрхлэгч ААНБ-ыг дэмжинэ.
5. Хүнсний ногооны нарийн ногоог тариалах, тариаланчдад чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэх өвлийн хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх чиглэлээр ажиллах.