“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” /ХУРГА/-аар ОРХОН СУМЫН ЭНХ ТАЛ БАГИЙН МАЛЧИН М.САЙНБУЯН ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
2025-12-16 08:33:04 Батжаргал
????МҮОНРТ, ХХААХҮЯ-наас хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг хавар мал төллөх цагаар шагналыг нь гардуулдаг уламжлалтай.
“Алтан төлийн эзэн” /хурга/-аар Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын САЙНБУЯН шалгарч өнөөдөр /2025.04.01/ Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл шагналыг гардуулан өглөө.
????Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын САЙНБУЯН нь 35 жил мал маллах ухаанд суралцан монгол үүлдрийн хонь, адуу, сэлэнгэ үүлдрийн үхэр, алтайн улаан үүлдрийн ямаа зэрэг эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхааран ажиллаж байна.
????Мөн малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан 21 аймгийн малчдаас хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч ийнхүү “Алтан төлийн эзэн" /хурга/-аар шалгарсан байна.
✔️"Алтан төлийн эзэн"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болсноороо онцлогтой юм.
????Малчин түмнийхээ буяныг хурааж, мал сүргээ түм түмээр өсгөх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.