Тавтай морил
orkhon@da.gov.mn 70372601

Main Image

2026 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ЦАХИМААР АВАХ АЖИЛ УЛС ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-12-16 08:35:21 Батжаргал

2026 онд сум, дүүргийн ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6 дугаар сарыг дуустал хийгддэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан бол 2022 оноос “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн.
Иргэн та "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан 2025 оны ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтад 6 дугаар сарын 15 хүртэл саналаа өгөх юм.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс бид ОНХС-ийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон.
Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-ийн санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой болсон.
Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог.
Тиймээс “ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр байх ёстой аппликейшнуудын нэг юм. “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.