Орхон сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын явцын мэдээ

82 айлын орон сууцны хорооллын цэвэр бохир усны инженерийн шугамын эхний үе шатны ажлын цэвэр бохир усны шугамын угсралт хийгдэж дууссан. Аймгийн Барилга захиалагч, хот байгуулалтын газраас шугамын хоолойноос дахин дээж авч, шинжилгээний хариу ирсний дараа булалтын ажлыг хийлгэхээр ажлыг түр зогсоосон ба, шинжилгээний хариу удаан хугацаанд ирээгүй, цаг агаар хүйтэрсэн тул тус ажлыг 2020 онд гүйцэтгэж дуусгахаар шилжих хөрөнгө оруулалтанд тусгасан.


Нийтлэгдсэн: 2019-12-20 10:20:20