ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын мэдээлэл

Наадмын талбайн гадна орчны тохижилт сур харваан талбай байгуулах ажил: Тус ажлын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх хан мэргэн” сур харваан холбоо шалгарч, 20,0 сая төгрөгний гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэл 100 хувьтай хүлээн авсан байна. Ажлын гүйцэтгэлд: Сур харваан болон саравчны шалны нийт 21,5 м2 талбайг бетоноор цутгаж, 3,2 м өндөртэй 15 м-ийн харьцаатай, гөлмөн төмөрөөр 7,6 градусын налуутай дээвэр, төмөр хашлага бүхий саравчны хамт шинээр барьсан. Энэхүү ажилд материалын зардал 8,6 сая төгрөг, ажиллах хүчний зардалд 3,9 сая төгрөг, тээвэр машин ашиглалтын зардалд 0,8 сая төгрөг, зураг төсөв болон хяналтын зардалд 0,9 сая төгрөг тус тус зарцуулсан.

 


Нийтлэгдсэн: 2022-07-05 16:18:00