Засмал замын урсгал засварын ажил бүрэн хийгдэж дууслаа

Засмал замын урсгал засварын ажлын гүйцэтгэгчээр “Хайрхан бар” ХХК шалгарч, 59.9 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Үүнд: төвийн засмал замын 320 м хашлагыг шинээр солих, цэвэрлэх, 500 м замын тэмдэглэгээг сэргээх, 10,2 м3 талбайд нөхөөс хийх, ус зайлуулах нэг цэгийг гаргах зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү ажилд материалын зардал 33,7 сая төгрөг, ажиллах хүчний зардалд 6,0 сая төгрөг,  тээвэр машин ашиглалтын зардалд 3,8 сая төгрөг, зураг төсөв, хяналтын зардалд 3,3 сая төгрөгийг тус тус зарцуулсан.

 


Нийтлэгдсэн: 2022-11-30 08:06:05