Энхтал багийн хогийн нэгдсэн цэг хашаажуулах ажил хийгдэж байна

Тус ажилд “Орхон тохижилт” ОНӨААТҮГазар гүйцэтгэгчээр шалгарч, 20,0 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Үүнд: Энхтал багийн газар нутаг дахь хогийн цэгийн ойр орчимд үүссэн 640 м2 талбайд хогийг түрж булсан. 2.5 м-ийн өндөртэй 152 ширхэг төмөр трубан шонг Н-50 см-ийн голчтой нүхэнд бетонон цутгамалаар цутгаж тогтоосон.

Хуймал тороор 640 м хашааг төмөр утсан бэхэлгээгээр татаж, хашааны дээд хэсгээр өргсөт тор нэг үеэр мөн 640 м татсан. Хашааны хаалгыг зургийн дагуу 4 м-ийн урттай 1,5 м өндөртэй лист төмрөөр гүйдэг замтайгаар хийж гүйцэтгэсэн.

Хашаалсан цэгт зориулалтын хог хаяг цэгийг ухаж гаргасан. Энэхүү ажилд материалын зардалд 14,7 сая төгрөг, ажиллах хүчний зардалд 2,5 сая төгрөг, тээвэр машин ашиглалтын зардалд 0,7 сая төгрөг, зураг төсвийн үнэд 0,2 сая төгрөгийг тус тус зарцуулсан.


Нийтлэгдсэн: 2022-11-30 08:13:29