Соёлын төвийн 2 давхарын их засварын ажил бүрэн дуусч ашиглалтанд орлоо

Тус ажлын гүйцэтгэгчээр “БДЗ” ХХК шалгарч 285.4 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг байгуулан засварын ажлыг 100 хувь гүйцэтгэлээ. Тус онд нийт санхүүжилтийн 247,7 сая төгрөгийг олгосон.

Үүнд: Соёлын төвийн 2 давхарын 293 м2 талбайн шалыг шинэчилж, 56,2 м2 вакум цонх шинээр суурилуулж, 21 ширхэг модон хаалга, 1 ширхэг дулаалгатай металл хаалга, 1770 м2 ханын засвар үйлчилгээ, 21 м2 хананд өнгөлгөө, плита наах, 8 м2 дүүжин тааз, 186 м2 шаланд гантиг чулуун хавтан дэвсэж, 89,5 экм халаалтын шугам, 1 багц галын дохиолол, 6 ширхэг камер, 4 төрлийн 97 гэрэлтүүлэгийг суурилуулсан.

Энэхүү ажилд материалын зардалд 119,0 сая төгрөг, ажиллах хүчний зардалд  60,8 сая төгрөг, тээвэр машин ашиглалтын зардалд 10,3 сая төгрөг, зураг төсөв хяналтын зардалд 16,2 сая төгрөгийг зарцуулсан байна.


Нийтлэгдсэн: 2022-11-30 08:18:25