Хороололын гудамж талбайг гэрэлтүүлэх ажил хийгдлээ

Хороололын гудамж талбайн гэрэлтүүлэг хийх ажил: Тус ажлыг “Цац эрчис” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч, 59.9 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасан дараах ажлуудыг бүрэн хийж дуусгасан.

Үүнд: сумын Баян-Өлзийт багийн Дэлгэрхороолол хэсэгт 34  ширхэг гэрэлтүүлэгчтэй шон суулгаж,  агаарын 910 м кабель, газраар 84 м3 кабелийг хамгаалалттай татаж, шон тус бүрт бетонон тулгуур цутган, гадна гэрэлтүүлэг хуваарилах 1 самбартай, 55 вт-ын лед гэрэлтүүлэгчийг байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү ажилд материалын зардалд 32,8 сая төгрөг, ажиллах хүчний зардалд 11,7 сая төгрөг, тээвэр, машин ашиглалтын зардалд 0,6 сая төгрөг, зураг төсөв, хяналтын зардалд 3,6 сая төгрөгийг зарцуулахаар тус тус тусган санхүүжүүлсэн. 


Нийтлэгдсэн: 2022-11-30 08:25:56