ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Эрхэм зорилго

            Эрүүл мэндийн төвийн бүх төрлийн нөөцийг чадавхижуулан, хүн ам ялангуяа зорилтот бүлгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, үр дүн, хүртээмжтэй үзүүлж, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд  оршино.

                Танилцуулга

            Тус эрүүл мэндийн төв нь анх 1972 онд Дархан хотын Орхон жимс ногооны сангийн аж ахуйд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн улмаар 1972 оны 10 сарын 01-нд Сумын их эмчийн салбарыг дотор, хүүхэд, төрөхийн чиглэлээр өвчтөн хүлээн авах 10 ортой байгуулагдаж их эмч, бага эмч, сувилагч 3, асрагч 3, тогооч, жолооч, нярав буюу нийт 10 орон тоотойгоор Дархан хотын Эрүүл мэндийн газрын харьяанд сумын нийт хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн.

            Хүний их эмчийн салбар нь 1990 онд 2 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 4 асрагч, жолооч, нярав, тогооч  гэсэн нийт 17 орон тоотойгоор, 15 ортой болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1994 оны 05 сарын 06-нд өдрийн УИХ-ын 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон сумын Хүн эмнэлгийн салбар, 2012 онд Орхон сумын Эрүүл мэндийн төв болон өөрчлөгдөн нийт 26 ажиллагсадтай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сумын хүн амд үзүүлж байна.

            2019 оны байдлаар ЭМТ-н өөрийн байранд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр болон дотор, хүүхэд, хөнгөвчлөх, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний чиглэлээр 13 ортойгоор, мөн клиник биохимийн лабораторын үйл ажиллагаатайгаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчлилгээг үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэн ажиллаж байна.

            Бүтэц орон тоо: 2019 онд батлагдсанаар дарга их эмч – 1 , Ерөнхий мэргэжлийн их эмч – 1 , Уламжлалтын Их эмч – 1 , Бага эмч – 5, Сувилагч -5 , Нягтлан бодогч – 1, Тусгай мэргэжилтэн – 2 , Жолооч – 1, Тогооч – 1, Үйлчлэгч – 2, Угаагч – 1 гэсэн бүрэлдэхүүнтэй 21 орон тоотойгоор ажиллаж байна.


Нийтлэгдсэн: 2019-06-05 06:16:17