ЭНХТАЛ БАГТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр /2022.03.30/ сумын Засаг даргын Тамгын газраас Энхтал багт “Нээлттэй хаалга”-ны өдөр арга хэмжээг зохион байгуулж улсын бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамж,  татвар, байгаль орчин, газрын харилцаа, гэр бүл, хүүхэд, хамгаалал, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд 80 орчим иргэдэд үйлчилгээ үзүүлж зөвлөгөө мэдээлэл өглөө.

Арга хэмжээний хүрээнд сумын Засаг дарга Б.Алтансарнай иргэдэд 2022 онд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж иргэдийн саналыг сонслоо. Мөн энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд, МЭГ-ын дарга Б.Нямдорж нар хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, 2022 онд хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өглөө.


Нийтлэгдсэн: 2022-03-30 20:02:54