Сумын Онцгой комисс хуралдлаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр сар шинийн баярын өдрүүдэд буюу 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын зам тээврийн хөдөлгөөн түр хугацаагаар хязгаарласан. Уг шийдвэртэй холбогдуулан сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сумын төврүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж автотээврийн хэрэгсэл гарах, орох уулзвар, гарц, замын дараах 4 чиглэлд 24 цагаар түр пост, эргүүл гаргалаа. Үүнд:

1. Орхон хаалганы уулзвар

2. Агуйн булан, Улаан хошуу, Баян-Уул, Хүрээлэн чиглэлээс орж ирж буй замууд

3. Хөшөөт, 79-н тохой, Мангирт, Зүүнбүрэн чиглэлийн зам

4. Энхтал багийн Бүрэнтолгой 96-р зөрлөг, Ноёнхонгор, Дардай нуур, Төмөр замын нүхэн гүүр

Зам хаах шийдвэр гарсантай холбогдуулан иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

 


Нийтлэгдсэн: 2020-02-23 18:50:55