Сумын Шуурхай штабын хурал боллоо.
Аймгийн Онцгой комиссын 2021.03.24-ний өдрийн хурлаас
Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
- Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй
- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй талаар шийдвэрүүдийг гаргасан.
Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэртэй холбогдуулан Сумын Онцгой комисс 2021.03.24-ний 10.00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Орхон сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл пост ажиллуулах.
- Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн холбогдох бичиг баримтыг үндэслэн сумын Онцгой комиссын Шуурхай штаб шийдвэрлэж түр зөвшөөрөл олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.
- Сумын төвийн хороолол гудамжуудад эргүүл ажиллуулах
- Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн гар утсанд GPS суулгаж хяналт тавих, дэглэм сахиж буй байдалд тавих хяналтыг чангатгах
- Сумын төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх
- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй, тоглоомын талбайд тоглох гадуур сэлгүүцэхгүй байх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 


Нийтлэгдсэн: 2021-03-26 03:45:23