Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 03 дугаар сард хийсэн ажлын тайлан
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 03 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:
Сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт харилцагч байгууллагуудаас 68 албан бичиг ирүүлснээс хугацаатай болон хариутай албан бичиг 25 ирүүлснийг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж 12 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 13 албан бичгийн хариу хугацаа болоогүй судлагдаж байна.
Сумын Засаг даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 29, ЗДТГ-ын даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 1, боловсон хүчний чиглэлээр 1 тушаал тус тус гаргасан.
Иргэдээс бичгээр 30 өргөдөл хүлээн авч, 27 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 3 өргөдөл судлагдаж байна.
Угтах үйлчилгээг 170 иргэнд үзүүллээ.
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг 69 иргэнд үзүүллээ.
Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:
2.1 Төсвийн орлого, орон нутгийн төсвийн зарцуулалт, тайлан мэдээ:
Орон нутгийн татварын орлого 2 дугаар сард 24.0 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 47.0 сая төгрөг төвлөрч сарын гүйцэтгэл 195.8 хувьтай байна.
Тайлант сард санхүүгийн дэмжилгээр санхүүжилт олгогдоогүй байгаа бөгөөд өссөн дүнгээр 214.5 сая төгрөгийн дэмжлэг авахаас 139.2 сая төгрөгийн санхүүжилтийг авч зарцуулсан.
Тайлант хугацаанд 2022 оны 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж, шилэн данс болон холбогдох сайтад мэдээлсэн. Үүнд сумын татварын орлого өссөн дүнгээр 94.1 сая аймгаас санхүүгийн дэмжлэг 139.2 сая төгрөг, төсвийн зарцуулалт 315.2 сая төгрөг байна.
Тайлант хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт байгууллагууд төрийн сангийн системээр нийт 142 ширхэг төлбөрийн хүсэлтээр 496.2 сая төгрөгийн гүйлгээ хийсэн.
2.2 Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, шилэн дансны мэдээлэл:
Тайлант сард сумын төсөвт байгууллагуудын 2022 оны 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, кассын тайланг хүлээн авч сангийн яамны И-Хуулга-тай тааруулан хянан баталгаажууллаа. 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 6 төсөвт байгууллага 15.0 сая төгрөгийн өглөгтэй гарсан нь аймгийн санхүүжилт тайлант сард бүрэн ороогүй болон дулаан хангамжийн доголдолын улмаас түлш халаалтын зардлын санхүүжилт бүрэн хийгдээгүйтэй холбоотой үүссэн өглөг байна.
2022 оны 03 дугаар сарын 07, 15-ны дотор мэдээллэх хуваарийн дагуу Шилэн данс цахим системд сумын 6 төсөвт байгууллага, орон нутгийн өмчит 1 байгууллага өссөн дүнгээр нийт 16 төрлийн мэдээг давхардсан тоогоор 225 удаа мэдээллэхээс хугацаандаа 219 мэдээг мэдээллэж, нэгтгэлийн мэдээнээс 6 мэдээг хоцроосон үзүүллэлттэй байна.
Үүнд:
- ИТХ – 29 мэдээ,
- ЗДТГ – 29 мэдээ,
- ЕБС -29 мэдээ,
- Цэцэрлэг – 29 мэдээ,
- Эрүүл мэндийн төв -29 мэдээ,
- Соёлын төв – 29 мэдээ,
- Орхон тохижилт – 25 мэдээ
- Орхон сумын нэгтгэл мэдээ – 26 мэдээ оруулахаас 6 мэдээ хоцроож мэдээлсэн байна. Шилэн дансны мэдээллэлийг мэдээлсэн төвшин тайлант хугацааны үзүүлэлтээр 97.3 хувьтай байна.
2.3 Орон нутгийн хөгжлийн сан:
2022 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 535.,0 сая төгрөгийн 10 төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлхээр төлөвлөсөн.
Тайлант сард тус сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулан ажиллалаа. Мөн Төрийн албан хаагчийн орон сууц барих ажлын зураг төсөв хийлгэх гэрээг Улаанбаатар хотын “Автокит” ХХК-тай байгуулан, зураг төсвийн ажил эхэлсэн байна.
2022 онд хийгдэх 9 арга хэмжээний зураг төсвийг “Автокит” болон “Дархан Од Нар” ХХК-уудтай гэрээ байгуулан тайлант хугацаанд 3 ажлын зураг төсвийг бүрэн хүлээн авлаа. Мөн хугацаанд Өмчлөлийн газрын хянан баталгааг “Гранд-Амур” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 10.0 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Аймгаас ОНХС-ийн санхүүжилтийн хуваарийн дагуу тайлант хугацаанд санхүүжилт орж ирээгүй бөгөөд гэрээ байгуулсан гүйцэтгэгч талд санхүүжилт олгогдоогүй байна.
Худалдан авах ажиллагааг цахим тендерээр зохион байгуулах 5 тендерийг 3 сарын 15, 16-ны өдрүүдэд tender.gov.mn сайтад олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар хийгдэх 3 арга хэмжээг олон нийтийн сүлжээгээр нийтэд мэдээллэж ажилласан.
2.4 Сум хөгжүүлэх сан:
Тайлант сард СХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр өссөн дүнгээр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс тайлант хугацаанд 9.3 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 150 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гурав. Соёл, урлаг, спортын чиглэлээр:
Сумын Соёлын төвд спортын 7 арга хэмжээ зохион байгуулж 350, 1 уулзалт хурал цуглаанд 170 иргэнд тус тус үйлчилгээ үзүүллээ. Соёлын төв 20.0 мянган төгрөгийн орлого бүрдүүллээ. Сумын соёлын төвийн номын сангаар 6 төрлийн номоор 10 иргэнд үйлчиллээ.Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд спорт заалаар төсөвт 5 байгууллагын 137 албан хаагчийг тодорхой цагуудад үнэ төлбөргүй үйлчилж байна.
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:
4.1 Боловсролын чиглэлээр:
Сургуулийн өмнөх боловсролд 91 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 386 сурагч суралцаж байна. Сургуулийн 25 эцэг, эхийн төлөөлөлтэй уулзан тулгамдаж байгаа асуудал, сурагчдын утасны хэрэглээнд хяналт тавих талаар хурал зохион байгууллаа. ЕБС-ийн 14, цэцэрлэгийн 10 албан хаагчийг сургалтад хамруулж ур чадварыг дээшлүүллээ. БСШУГ-аас зохион байгуулсан химийн ЭЕШ-ын сорилго шалгалтад 4, ЭЕШ-ын бүртгэлд 15, математикийн хичээлийн ЭЕШ-ын хэмжээст оноог дээшлүүлэх зорилгоор suraad.mn программаар 136 сурагч тус тус хамрагдлаа. Сургуулийн 20 анги бүлгийн дунд “Соёлч анги” аяныг зохион байгуулж байна. ЕБС нь 9 төрлийн сонгон секц дугуйланд 139 сурагчийг хамрууллаа.
Сургуулийн өмнөх боловсролд 6 бүлгийн 142 хүүхдийг цахим сургалтад хамрууллаа. Аймгийн БШУГ-аас зохион байгуулж буй “Үлгэрч багш” үйл ажиллагааны хүрээнд 6 албан хаагч өдөр бүр 20:00 цагт бүлгийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийг ярьж байна. Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байгууллагын гадна орчинд 6 төрлийн тэмдэг тэмдэглэгээ, ангилан ялгах эко хогийн савыг хийж байршуулсан. Байгууллагынхаа доторх 6 бүлгийн анги танхимд хогийг 3 төрлөөр ангилан ялгах савыг хийсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Эртэч Монгол” аяны хүрээнд СӨБ-ын 27 албан хаагч өглөө бүрийн 07:00-08:00 цагийн хооронд дасгал хөдөлгөөнийг хийж байна.
4.2 Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:
Тайлант сард амбулаторийн үзлэг болон дуудлагаар хуваарийн дагуу үзлэг хийж, өвчний учир амбулаторийн үзлэг 324, түргэн тусламжийн дуудлага 56 , урьдчилан сэргийлэх үзлэг 99, идэвхтэй хяналт 45, гэрийн эргэлт 54, дуудлага гэрийн 6, 528 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Эмнэлэгт 5 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Монгпений үзлэгт 86 иргэн хамрагдсан.
Хөхний үзлэгт хамрагдах 40-өөс 69 насны 546 эмэгтэйн судалгааг гаргаж 7 эмэгтэйд хөхний үзлэг хийсэн 55-аас дээш насны 289 эмэгтэй, 60-аас дээш насны 148 эрэгтэй 437 ахмад настны бүртгэлийг шинэчлэн гаргаж 22 ахмадад гэрээр эргэлт хийж зөвөлгөө өглөө. Нас баралтын 3 тохиолдол бүртгэгдсэн. Зүрх судасны өвчнөөр болон мэдрэлийн тогтолцооны өвчлөлөөр гэртээ нас барсан. Гэр бүл төлөвлөх сэдвээр 39, Ундны усны хэрэглээ, томуу, томуу төст өвчнөөр урьдчилан сэргийлэх сэдвээр 98 иргэнд тус тус сургалт зохион байгууллаа.
Жирэмсний хяналтын мэдээлэл:
Одоо жирэмсний хяналтанд 18 эх хянагдаж шинээр 3 жирэмсэн эх хяналтанд орсон.
Коронавируст цар тахлын нөхцөл байдал:
2022 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар батлагдсан тохиолдол байхгүй. Нийт эмчлэгдэн гарсан 257 иргэн байна. Ойрын хавьтлын иргэн байхгүй.
• 1-р тунд өссөн дүнгээр нийт 1900 /98.5%/
• 2-р тундөссөн дүгээр нийт 1894 /98.5%/
• 3-р тунд хамрагдсан хүн байхгүй өссөн дүнгээр нийт 1304 /58%/
• 4-р тунд хасрагдсан иргэн байхгүй.өссөн дүнгээр 135 иргэн.
Нөөцийн мэдээлэл:
Вакцины нөөц 96, нийт орны тоо 40, одоо байгаа орны нөөц 40 байна. Томуугийн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц 90 хувьтай байна. Түргэвчилсэн тест 125, PCR шинжилгээний оношлуур 580 байна.
Тав: Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Аймгийн төмөр замын цагдаагийн тасагтай хамтран “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай, гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” мөн насан туршийн боловсролын төвтэй хамтран “Өөрийгөө хайрлахуй, эрхэмсэг охид” сургалтыг тус тус ЕБС-ийн дунд ангийн 145 сурагчдад зохион байгуулсан.
“ДСЦТС” ХК-ийн Орхон хэсэгтэй хамтран төсөвт 5 байгууллагын барилга, байгууламжийн цахилгааны аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ойр орчмын цахилгааны эх үүсвэрүүдэд үзлэг шалгалтыг хийж, холбогдох албан тушаалтнуудад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Сумын ЗДТГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг 1-7 дугаар ангийн 20 сурагчдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүний багцыг олголоо. “Архигүй хамт олон” аяны удирдамжийг гаргаж төсвийн 5 байгууллагад хүргүүллээ. 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахгүй байх чиглэлийг сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/45 тоот албан бичгээр 11 хүнсний дэлгүүрт хүргүүллээ.
Ерөнхий боловсролын сургууль, 9 дүгээр цэцэрлэгийн үдийн цай, хоолны чанар аюулгүй байдалд 2 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн 3 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.
Гэр бүл хүүхэд хамгааллын Хамтарсан багт ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу 1 кейс нээж 2 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэж ажиллалаа. Өрх толгойлсон 18-60 насны эрэгтэй, 18-55 насны эмэгтэй 71 иргэн, гэр бүлийн зөрчил маргаантай 15 өрхийн судалгааг шинэчлэн гаргалаа.
Тайлант сард эрүүл мэндийн даатгалд малчин 6, хувиараа хөдөлмөр эрхлэгч 4, сайн дурын даатгалд 5 иргэнийг тус тус хамруулж гэрээ сунган, шинээр 5 иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолоо.
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудлаар 151 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Зургаа. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:
6.1 Газрын харилцааны чиглэлээр:
Сумын Засаг даргын захирамжаар 44 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс газар эзэмшүүлэх 17, хугацаа сунгах 1, өмчилсөн газрын талбайн хэмжээ өөрчлөх 9, эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх 6, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх 11 хүсэлт тус тус байна. Газар зохион байгуулалтын цахим системд бүртгэлгүй сумын 1, 2 дугаар багийн 46 иргэнтэй холбогдож нөхөн бүрдүүлэлтийн ажилтай холбоотой мэдээллийг хүргэж, 21 иргэн нөхөн бүрдүүлэлтэд хамрагдсан. Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ шинэчлэх хүсэлтэй 27 иргэний газарт дундын мэдээллийн сангаар дамжуулан Э дугаар авч газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж гэрээ байгуулсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэний худалдах худалдан авах гэрээ 28, кадастрын зургаар 41 иргэнд үйлчилсэн. 2022 онд зохион байгуулах газрын дуудлага худалдааны байршлын схем зургийг хийж хянуулсан.
6.2 Газар тариалан, хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:
Монгол Улсын Засгийн газраас хаврын тариалалттай холбогдуулан жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсний дагуу 2022 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг гаргалаа. Үүнд: Тус сумын харъяат иргэд
-
Үр тариа: Улаан буудай- 1030 га талбайд 5 ААНБ, 6 иргэн
-
Тэжээлийн ургамал: 285 га талбайд 2 ААНБ, 4 иргэн
-
Төмс: 206 га талбайд 4 ААНБ, 7 хоршоо, 73 иргэн
-
Хүнсний ногоо: 3283.7 га талбайд 15 ААНБ, 7 хоршоо, 412 иргэн
-
Хүлэмжний ногоо: 0.7 га талбайд 47 иргэн
-
Жимс, жимсгэнэ: 73.1 га талбайд 58 иргэн тариалах судалгааг ирүүлсэн.
6.3 Байгаль орчны чиглэлээр:
Аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01-А/38 дугаар захирамжаар батлагдсан “Аюулгүй галлагаа” сарын аяныг аймгийн ОБГазрын албан хаагчидтай хамтран 382 өрхийн 1263 иргэнд гэр байшингийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Иргэдэд хүргэх гарын авлага”-ыг хүргэж, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалган зааварчилгаа зөвлөмж өгч, эрсдлийг үнэлсэн.
Аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/45 дугаар захирамжийн хүрээнд шар усны үер буух эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа 75 өрх айлын судалгааг гаргалаа. Сумын хэмжээнд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг ЗДТГ-ын даргаар батлуулан Хараа голын сав дагуу хаваржиж байгаа 11 айл өрх, Орхон голын савд байгаа 14 өрхөд сэрэмжлүүлэг хүргэлээ.
Дархан-Сэлэнгийн авто замаас Орхон сум хүртэл 11 км замын дагуух ус зайлуулах гүүрэн хоолой, Дэлгэр уулын үерээс хамгаалах шороон даланд хяналт шалгалтыг 2 удаа хийж, илэрсэн зөрчилгүй.
6.4 Мал аж ахуйн чиглэлээр:
Сумын 14 малчин, мал бүхий иргэнд 6706 кг мах, 31 ширхэг арьс ширэнд мал эмнэлгийн гэрчилгээг мэдрэхүйн эрхтний үзлэгийг тогтмол хийж, хяналт тавьсан. Сумын 1 дүгээр багт 13 тооны үхрийг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тууварлан ирснийг хяналт шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 13.5.1 дугаар зүйл “Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ноогдуулсан. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/37 тоот тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын 5 малчин, мал бүхий өрхийн 60 толгой малаас шүлхий, бог малын мялзан цэцэг, үхрийн арьс товруутах өвчнөөс тархалтыг тогтоох зорилгоор цусны шинжилгээг авч, аймгийн Мал эмнэлгийн лабораторт шинжилж, шинжилгээгээр шүлхий болон бусад өвчний шинж тэмдэг илрээгүй. Мал эмнэлгийн үйлчилгээний 2 нэгжид 9 малчнаас 9 дуудлага ирж, дуудлагын дагуу эмчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.
Долоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Тайлант сард иргэдээс ирүүлсэн 4 өргөдөл гомдолыг шалган шийдвэрлэж, 27 дуудлага мэдээлэл хүлээн авч 3 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж, 165, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж 9, ар гэр асран хамгаалагчид 21 иргэнийг хүлээлгэн өгч ажилласан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын 1, 2 дугаар багт хөдөлгөөнт эргүүл шалгалтаар 14 удаа үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 255 тээврийн хэрэгсэл шалгаж зөрчил гаргасан 15 жолоочид 320.0 төгрөгийн бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцож ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3 зөрчлийг илрүүлж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан.
Найм. Бусад ажлын талаар:
1. Сумын ЗДТГ-аас нийгмийн баталгаа хангах хөтөлбөр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 28 албан хаагчийг 4 төрлийн бүтээгдэхүүнээр дархлаажуулж, сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 351.0 мянган төгрөгийг зарцууллаа.
2. 5 ААНБ-ын 24 м.куб, 306 айл өрхийн 104 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, 546.2 мянган төгрөг, 5 ААНБ-ын 286 м.куб, 132 айл өрхийн 218 м.куб талбайг цэвэр усаар хангаж, 1.760.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүллээ.
3. Орхон-50 цогцолбор, хорооллын хүүхдийн талбай, Орхон хаалганы хэсгийн хогийг түүж төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
4. ЕБС, цэцэрлэгийн хүүхдэд автобусны үйлчилгээ үзүүлж 221.0 мянган төгрөгийн орлого бүрдүүллээ.
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Хянасан:
ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал
Тайлан гаргасан:
ХЭЗХМэргэжилтэн С.Халиун
bahçeşehir escort
https://bahcesehirescort.net
Нийтлэгдсэн: 2022-03-25 12:25:02