ХУУЛ ТОГТООМЖ
Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

 

2019.06.07                                                                                                                                                                                                                                                                                                                      Орхон

            Сумын ЗДТГ-аас нийт давхардсан тоогоор 113 иргэнд үйлчиллээ.

            Үүнд: Нотариатын үйлчилгээг 6 иргэн, тайлант хугацаанд аймгийн хэлтэс агентлаг, сумын ИТХ-ын ажлын албанаас ЗДТГ-т 17 албан бичиг хүлээн авч, үүнээс 8 хугацаатай албан бичгийг хугацаанд нь хариуг нь хүргүүлэн, 4 албан бичиг судлагдаж байна.

            Мөн 21 өргөдөл хүлээн авч, 1 өргөдөл шийдвэрлэн, хугацаа болоогүй 20 өргөдөл судлагдаж байна.  

            Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 15 иргэнд үзүүллээ. Үүнд: Төрсний бүртгэл 1, шинэчилсэн бүртгэл 6, шилжин ирсэн 3, 5 иргэнд зөвлөгөө өгч ажиллалаа.

            Орон нутгийн татварын орлого 6 дугаар сард 7.4 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 4.9 сая төгрөг буюу 66.9 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Төсөвт байгууллагууд төрийн сангийн сүлжээгээр нийт 11.1 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, санхүүгийн дэмжлэг буюу татаас олгогдоогүй байна. 

            Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр тайлант долоо хоногт 1 иргэн 100.0 мянган төгрөгийн орлого төвлөрсөн байна. 

            Мал төллөлт, төл бойжилтийн мэдээ: Сумын хэмжээнд 19599 толгой хээлтэгч төллөхөөс 18034 толгой буюу 92.0 хувьтай төллөж, гарсан төл 99.03 хувьтай  бойжиж байна. Үүнд: Ингэ 7, гүү 557, үнээ 3397, эм хонь 7514, эм ямаа 6559 тус тус төлөллөө.  

            Том малын зүй бус хорогдлын мэдээ: адуу 13, үхэр 24, хонь 22, ямаа 4 нийт 63 толгой мал хорогдлоо.

              Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 871.44 га-д талбайд тариалалт хийгдсэн байна.

            Үүнд: Төмс 190.5 га, лууван 336.6 га, байцаа 4.03 га, сармис 4.41 га, шар манжин 114.7 га, хүрэн манжин 59.3 га, сонгино 109, өргөст хэмх 52.2 га, тарвас 0.6 га, чинжүү 0.05 га, дун ногоо 0.05 гад тус тус тариалалт хийсэн байна.

            Ядуурлыг бууруулах “Японы сан”-гаас санхүүжүүлэн, “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногооны аж ахуйн эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192 МОН” төсөлд тус суманд 10 бүлгийн 70 иргэн төсөлд хамрагдан, 4 төрлийн 200 гаруй кг үр олголоо.

            Сумын Засаг даргын 2019 оны А/93 дугаар захирамжаар малын түүвэр тооллогыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

            Цэцэрлэг, сургууль: Бага, дунд, ахлах анги төгсөх 3 бүлгийн 95 сурагч оролцож, математикийн шалгалт 79.3 хувь, монгол хэлний шалгалт 76.5 хувь, хүн байгалийн шалгалт 78 хувь, орос хэлний шалгалт 75.7 хувь, нийгмийн хичээлийн шалгалт 79.5 хувь, Англи хэлний шалгалт 79 хувийн гүйцэтгэлтэй тус тус үнэлүүллээ.

Мөн анги дэвших 5 бүлгийн 132 сурагчаас 7 судлагдахуунаар шалгалт авч, 80 хувийн гүйцэтгэлтэй үнэлүүллээ.

Хүүхдийн баярын өдрөөр 10-р ангийн сурагч Д.Цагаанбаяр спортын амжилтаараа аймгийн шилдэг сурагчаар шалгарч батламж гардан авлаа.

Тус сумын Энхтал багийн бүрэнтолгой хэсэгт ажиллах, нүүдлийн бүлгийг ажиллуулах бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.

 Сумын 9 дүгээр цэцэрлэгтийн цэвэр усны савыг сольж, усны шинжилгээг “Дархан ус суваг” ХК-ны лабораторт шинжлүүлэн, МNS 0900-2018 чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарлаа.

             Сумын ЭМТ: Энэ долоо хоногт шинээр 9 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд: Том хүн 1, хүүхэд 8 байна.

            Тайлант хугацаанд 260 иргэнд үзлэг хийлээ. Үүнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт 35, дуудлага 19, идэвхитэй хяналт 22, амбулторийн үзлэг 51, гэрийн эргэлт 133 иргэнд тус тус эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Лабортарийн шинжилгээнд 15, жирэмсний хяналтад 32 иргэнийг хамрууллаа.

            Дотоодын 4 удаагийн сургалт зохион байгуулан, 152 иргэнийг хамруулан, зөвлөгөө өгч, 70 ширхэг тараах материал тараалаа.

            5 дугаар сард хүнсэнд 369.8 мянган төгрөг, аж ахуйн материалд 128.3 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 154.5 мянган төгрөг, эмийн татан авалт хийж, 2.0 сая төгрөг нийт 2.6 сая төгрөг зарцууллаа.

            Цагдаагийн хэсэг: Сумын Цагдаагийн хэсэгт иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй 2 дуудлага мэдээллийг авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

            Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Сэлэнгийн зам, сумын төв хүртэлх зам, дээр энгийн үед эргүүл шалгалтыг зохион байгуулан зөрчил гаргасан 20 тээврийн хэрэгслийн жолооч нарт 450.0 мянган төгрөгийн торгууль ноогдуул ногдууллаа.

 

 

 


Нийтлэгдсэн: 2019-06-10 01:44:59