Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан
Сумын ЗДТГ-аас нийт давхардсан тоогоор 196 иргэнд үйлчиллээ.
Үүнд: Нотариатын үйлчилгээг 4 иргэн, тайлант хугацаанд аймгийн хэлтэс агентлаг, сумын ИТХ-ын ажлын албанаас ЗДТГ-т 27 албан бичиг хүлээн авч, үүнээс 6 хугацаатай албан бичгийг хугацаанд нь хариуг нь хүргүүлэн, 4 албан бичиг судлагдаж байна.
Мөн 1 өргөдөл хүлээн авч, 4 өргөдөл шийдвэрлэн, хугацаа болоогүй 19 өргөдөл судлагдаж байна.
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 25 иргэнд үзүүллээ. Үүнд: Төрсний бүртгэл 1, шинэчилсэн бүртгэл 3, шилжин ирсэн 4, цахим үнэмлэх 2, 15 иргэнд зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан 45 иргэний материалыг баталгаажууллаа. Мөн анхан шатны 12 иргэний материалыг бүрдүүлэн аймгийн ХХҮГ-т хүргүүлэхээр хүлээн авлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017, 2018 онд хамрагдан, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй аймгийн ХХҮГ-аас танилцлаа.
Орон нутгийн татварын орлого 6 дугаар сард 7.4 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 5.3 сая төгрөг буюу 71.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төсөвт байгууллагууд төрийн сангийн сүлжээгээр нийт 23.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн, санхүүгийн дэмжлэг буюу татаас олгогдоогүй байна.
Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр тайлант долоо хоногт 4 иргэн 729.2 мянган төгрөгийн орлого төвлөрсөн байна.
Мал төллөлт, төл бойжилтийн мэдээ: Сумын хэмжээнд 19599 толгой хээлтэгч төллөхөөс 18785 толгой буюу 95.8 хувьтай төллөж, гарсан төл 99.03 хувьтай бойжиж байна.
2.Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1214.64 га-д талбайд тариалалт хийгдсэн байна.
Үүнд: Төмс 225.4 га, лууван 456 га, байцаа 4.76 га, сармис 4.43 га, шар манжин 155 га, хүрэн манжин 64.7 га, сонгино 134, өргөст хэмх 68.2 га, тарвас 0.82 га, чинжүү 0.05 га, навчит байцаа 0.05 га, дун ногоо 0.1 га, хулуу 0.03 га, шанцай 0.01 га, бууцай 0.01 га, улаан лооль 0.4 га, гоньд 0.1 га, артишок 0.05, улаан буудай 15, рапс 80, овьёос 5 гад тус тус тариалалт хийсэн байна.
Аймгийн МХГазартай хамтран хүнсний ногооны ургалтад нөлөөлдөг хортон шавьжны тандалт судалгаа хийж, суманд хүрэн манжин, шар манжин, байцааны навчинд бүгэг эрвээхий өндгөлсөн судалгаа гарч, устгах химийн бодисийг хэрэглэх зааврын талаар 5 иргэнд зөвлөгөө өглөө.
Тус суманд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тэргүүлэх 5 чиглэлээр сум хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх иргэдэд зээл олгох зар тавьж, 25 сая төгрөгийн 2 төсөл хүлээн авлаа. Үүнд:
- Эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэл
- Хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн дахин боловсруулах
- Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх
- Зоорийн аж ауйг хөгжүүлэх
-Туслах аж ахуйг хөгжүүлэх
Сумын Засаг даргын 2019 оны А/93 дугаар захирамжаар малын түүвэр тооллогыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон, сумын 82 өрхийн, 1 аж ахуй нэгж байгууллагын 14744 толгой мал тоолж, том малын зүй бус хорогдол 65 байна. Сумын 20 хэсэгт 700 км зам туулж, шатахуунд 489.9 мянган төгрөг зарцууллаа.
Сумын хүүхэд, гэр бүл хамгааллын хамтарсан багт 2 дуудлага мэдээлэл ирсний дагуу кейс үйлчилгээ үзүүлж байна.
Тус сумын гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 4 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийлээ.
Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс 10 иргэнд лавлагаа мэдээлэл өглөө.
Цэцэрлэг, сургууль: Тус суманд нүүдлийн цэцэрлэгт 30 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 27 хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 99 хувиар ханган ажиллалаа.
Бүрэнтолгой багийн нүүдлийн бүлгийн цахилгааны шугамын мантож сольж, шинэчлэн 80.0 мянган төгрөг зарцууллаа.
Соёлын төв: Тайлант хугацаанд спортын 1, урлагын 1, хурал, уулзалт 3 арга хэмжээг тус тус зохион байгуулан, давхардсан тоогоор 480 иргэнийг хамрууллаа.
Сумын ЭМТ: Энэ долоо хоногт шинээр 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд: Том хүн 5, хүүхэд 1 байна.
Тайлант хугацаанд 249 иргэнд үзлэг хийлээ. Үүнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт 74, дуудлага 39, идэвхитэй хяналт 28, амбулторийн үзлэг 55, гэрийн эргэлт 53 иргэнд тус тус эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Лабортарийн шинжилгээнд 58, жирэмсний хяналтад 32 иргэнийг хамрууллаа.
Дотоодын 4 удаагийн сургалт зохион байгуулан, 42 иргэнийг хамруулан, зөвлөгөө өгч, 100 ширхэг тараах материал тараалаа.
Тайлант хугацаанд эмийн татан авалтад 156.6 сая төгрөг зарцууллаа.
Цагдаагийн хэсэг:
Сумын Цагдаагийн хэсэгт иргэд ААНБ-аас гэмт хэргийн шинжтэй 2, зөрчлийн шинжтэй 8 дуудлага мэдээллийг авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Тайлан нэгтгэсэн:
ХЗ, ДАХМэргэжилтэн Б.Мөнгөншүр
bahçeşehir escort
bahçeşehir escort
Нийтлэгдсэн: 2019-07-25 07:50:48