Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан
Сумын ЗДТГ-аас нийт давхардсан тоогоор 63 иргэнд үйлчиллээ.
Үүнд: Нотариатын үйлчилгээг 6 иргэн, тайлант хугацаанд аймгийн хэлтэс агентлаг, сумын ИТХ-ын ажлын албанаас ЗДТГ-т 11 албан бичиг хүлээн авч, үүнээс 3 хугацаатай албан бичгийг хугацаанд нь хариуг нь хүргүүлэн, 3 албан бичиг судлагдаж байна.
Мөн 8 өргөдөл хүлээн авч, 1 өргөдөл шийдвэрлэн, хугацаа болоогүй 7 өргөдөл судлагдаж байна.
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 18 иргэнд үзүүллээ. Үүнд: Төрсний бүртгэл 2, шинэчилсэн бүртгэл 2, шилжин ирсэн 1, цахим үнэмлэх 5, 8 иргэнд зөвлөгөө өгч ажиллалаа.
Эрүүл мэндийн даатгалд 1 иргэн, сайн дурын даатгалд 2 иргэн, өндөр настны тэтгэвэрт 2 иргэнийг тус тус хамрууллаа.
Орон нутгийн татварын орлого 6 дугаар сард 6.9 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 7.7 сая төгрөг буюу 171.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тайлант хугацаанд санхүүгийн дэмжилгээр 48.2 сая төгрөгийн дэмжлэг авахаас тайлант хугацаанд санхүүгийн дэмжлэгийг 100 хувь авч орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилтийг 100 хувь олгож ажилласан.
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын худалдан авах ажиллагааны эхний хагас жилийн тайланг аймгийн орон нутгийн өмчийн газар, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлэн ажиллалаа.
Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр тайлант долоо хоногт 6 иргэн 3.2 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна.
Орлогын гүйцэтгэл сарын дүнгээр 66.1 хувьтай байна. Эхний 6 сарын гүйцэтгэлээр 39.8 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 31.4 сая төгрөг буюу 78.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мал төллөлт, төл бойжилтийн мэдээ: Сумын хэмжээнд 19599 толгой хээлтэгч төллөхөөс 18785 толгой буюу 98.8 хувьтай төллөж, гарсан төл 99.03 хувьтай бойжиж байна.
Тайлант онд зах зээлд, хүнсний хэрэгцээнд хэрэглэх малын судалгааг гараглаа. Үүнд бүгд 15010 толгой мал үүнээс тэмээ 4, адуу 324, үхэр 3100, хонь 6472, ямаа 5110 буюу 670860 тн мах бэлтгэх судалгаа гарлаа.
2.Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 125762 га-д талбайд тариалалт хийгдсэн байна.
Үүнд: Төмс 225.5 га, лууван 476 га, байцаа 6.76 га, сармис 4.48 га, шар манжин 168 га, хүрэн манжин 67.7 га, сонгино 134, өргөст хэмх 73.1 га, тарвас 0.87 га, чинжүү 0.35 га, навчит байцаа 0.1 га, дун ногоо 0.1 га, хулуу 0.03 га, шанцай 0.01 га, бууцай 0.01 га, улаан лооль 0.46 га, гоньд 0.1 га, артишок 0.05, улаан буудай 15, рапс 80, овьёос 5 гад тус тус тариалалт хийсэн байна.
Тус суманд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тэргүүлэх 5 чиглэлээр сум хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх иргэдэд зээл олгох зар тавьж, 203.0 сая төгрөгийн 21 төсөл хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах хурлаар хэлэлцүүлэн 16 иргэн, 1 хоршооны төсөлд 100.0 сая төгрөгийн олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
- Эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх 2 төсөлд 10.0 сая төгрөг,
- Хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн дахин боловсруулах чиглэлээр 5 төсөлд, 41.0 сая төгрөг,
- Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 3 төсөлд 14.0 сая төгрөг,
- Зоорийн аж ауйг хөгжүүлэх чиглэлээр 2 төсөлд 15.0 сая төгрөг,
-Туслах аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 5 төсөлд 20.0 сая төгрөг тус тус байна.
ХХААХҮЯ, аймгийн ХХААГ, УГТЭШХүрээлэн хамтран зохион байгуулсан “Тариалангийн талбайн хөрсний менежмент, бордох технологи” сэдэвт сургалтад сумын 3 тариаланч хамрагдлаа.
Цэцэрлэг, сургууль: Тус суманд салбар бүлэгт нүүдлийн цэцэрлэгт 30 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 27 хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 81 хувь, суманд нүүдлийн цэцэрлэгт 20 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 19 хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 99 хувьтай тус тус ханган ажиллалаа.
Сумын ЭМТ: Энэ долоо хоногт шинээр 7 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд: Том хүн 6, хүүхэд 1 байна.
Тайлант хугацаанд 230 иргэнд үзлэг хийлээ. Үүнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт 52, дуудлага 13, идэвхитэй хяналт 43, амбулторийн үзлэг 81, гэрийн эргэлт 54 иргэнд тус тус эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Лабортарийн шинжилгээнд 64, дархлаажуулалтад 9 хүүхэд, жирэмсний хяналтад 32 иргэнийг хамрууллаа.
Дотоодын 4 удаагийн сургалт зохион байгуулан, 82 иргэнийг хамруулан, зөвлөгөө өгч, 115 ширхэг тараах материал тараалаа.
Тайлант хугацаанд эмийн татан авалтад 1.6 сая төгрөг зарцууллаа.
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Тайлан нэгтгэсэн:
ХЗ, ДАХМэргэжилтэн Б.Мөнгөншүр
Нийтлэгдсэн: 2019-07-25 08:00:43