ХУУЛ ТОГТООМЖ
Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2019 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

 

2019.07.19                                                                                                                        Орхон

            Сумын ЗДТГ-аас нийт давхардсан тоогоор 33 иргэнд үйлчиллээ.

Орон нутгийн татварын орлого 7 дугаар сард 6.3 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс  тайлант хугацаанд  0.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

 Өссөн дүнгээр 07 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэлээр эхний 7 сарын татварын орлого 35.2 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 46.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 131.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус сард санхүүгийн дэмжилгээр 38.6 сая  төгрөгийн дэмжлэг авхаас тайлант хугацаанд санхүүжилт олгогдоогүй байна.

2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх  “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн баримт бичиг боловсруулах” ажлын тендерийг хуулийн дагуу зөвлөхийн хамгийн бага үнийн аргаар зохион байгуулан ажиллалаа.            Тус тендерт шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн компани үнийн санал ирүүлээгүй учир 2 удаа зарлагдан тендер хүчингүй болсон. Тус ажлыг шууд гэрээ хийн гүйцэтгүүлхээр төлөвлөн ажиллаж байна.

Тайлант 7 дугаар сард  СХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс сарын гүйцэтгэлээр  1.0  сая төгрөг, 7 хоногийн гүйцэтгэлээр 1 иргэний 1.0 сая төгрөгийн  орлого төвлөрсөн байна. Эхний 7 сарын гүйцэтгэлээр 46.0 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс  32.4 сая төгрөг буюу 70.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасаны дагуу Энхтал  багийн 96-р зөрлөг, Бүрэнтолгой хэсэгт 38 иргэнд өмчлөлийн газар олголоо. Үүнээс 25 иргэний холбогдох материалыг аймгийн Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн тасагт хүргүүллээ.

Мөн шинээр газар эзэмших хүсэлт гаргасан 5 иргэн 3 ААНБ-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгууллаа.

            Газрын төлбөрт 2019 онд 20.0 сая төгрөг төвлөрүүлэхээс эхний хагас жилийн байдлаар 14.2 сая төгрөг төвлөрүүлсэн.

            Хүүхдийн асуудлаар 2 иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эцэг эхтэй, уулзаж гэр бүлийн зөвлөгөөг 5 иргэнд үзүүллээ.

            “Түвшин сан”-гаас санаачилсан тусламжийн зүйлсийг тайлант хугацаанд нийт 39  өрхөд, хүлээлгэн өглөө.

           Ерөө голын ойр орчмын хогийг цэвэрлэж, нийт 3 машин хогийг хогийн  цэгт ачиж буулгалаа.

            Тайлант  хугацаанд Баян-өлзийт баг 15 иргэнд оршин суугаа тодорхойлолт, 5 иргэнд малын А данс хувилан өгсөн.

            07 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар 288 гүү, 1743 үнээ хээлтүүлэг аваад байна.

            2019-2020 оны өвөжиж, хаваржих малын тоо толгойнд шаардагдах өвс тэжээлийн хэрэгцээг тооцож гаргасан. Үүнд: 8814.4 мянган тонн хадлан, 1239.5 мянган тонн хүчит тэжээл байна.

            Сумын ЭМТ: Энэ долоо хоногт шинээр 4 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд: Том хүн 4 байна.

            Тайлант хугацаанд 126 иргэнд үзлэг хийлээ. Үүнд: Урьдчилан сэргийлэх үзлэгт 22, дуудлага 8, идэвхитэй хяналт 15, амбулторийн үзлэг 44, гэрийн эргэлт 37 иргэнд тус тус эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Лабораторийн шинжилгээнд 22, дархлаажуулалтад 5 хүүхэд, жирэмсний хяналтад шинээр 2 иргэнийг хамрууллаа.

            Дотоодын 2 удаагийн сургалт зохион байгуулан 18 иргэнийг хамруулан, зөвлөгөө өгч, 80 ширхэг тараах материал тараалаа.

             Цагдаагийн хэсэг:

            Сумын Цагдаагийн хэсэгт иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй 2 дуудлага мэдээллийг авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.        

 

 

Танилцсан:

Засаг дарга                                                  Б.Алтансарнай

Тайлан нэгтгэсэн:

Нийгмийн ажилтан                                    О.Дамдинсүрэн


Нийтлэгдсэн: 2019-07-25 08:03:07