ХУУЛ ТОГТООМЖ
Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын тайлан

 

2020.01.17                                                                                                                                                                                                                               Орхон

 

          Сумын Залуучуудын хөгжлийн дэмжих зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ИТХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зөвлөлөөс 2020 онд хийж хэрэгжүүлэх зорилт арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Залуучуудын эрүүл мэнд, спорт, соёл урлагийн арга хэмжээг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил, нийгэм дэх оролцоог дэмжих чиглэлээр 3 зорилтын хүрээнд 11 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дашрамд сонирхуулахад Залуучуудын чуулга уулзалтыг 2 дугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

        Хүүхэд хамгааллын асуудлаар 1 хүүхдийн асуудлыг холбогдох байгууллага, мэргэжилтэнтэй холбон зуучилж шийдвэрлэлээ.

        Хүүхэд хамгааллын 2019 оны статистик мэдээг маягтын дагуу гаргаж хүргүүллээ.

        Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 30 өрхийн 5 өрхийн гэр бүлийн гишүүдтэй уулзаж нөхцөл байдалтай нь танилцлаа.

          Аймгийн Цагдаагийн газрын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ сумын Соёлын төвд зохион байгуулагдаж 120 орчим иргэд хамрагдлаа. Арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Алтансарнай, Цагдаагийн газрын дарга Хурандаа Х.Алтанхуяг, Дэд хурандаа С.Сүхбаатар нар оролцож, 2019 онд цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, иргэдээс ирүүлсэн тулгамдаж буй асуудал, санал хүсэлтэд хариулт өгч ажиллалаа.

2019 онд арьс шир бэлтгэни нийлүүлсэн 115 малчны 253 падааныг програмд оруулж баталгаажууллаа.

          Аймгийн аварга малчнаар шалгаруулахаар тус сумын малчин Х.Ганбаатарын тодорхойлолтыг аймгийн ХХААГ-т хүргүүллээ.

          Малын гарал үүслийн гэрчилгээг 5 иргэн 11 үхэрт авсан.

          Шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ИТХ-д хүргүүллээ.

Аймгийн ЗДТГазар, Татварын албанаас зохион байгуулагдсан Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль, Ашигт малтмалын хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, Татварын улсын байцаагч, байгаль хамгаалагч Тамгын газрын нягтлан бодогч нарын хамт хамрагдлаа.

Нөхөрлөл байгуулахаар хүсэлтээ ирүүлсэн иргэн О.Мөнхбатад сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ны 12 дугаар албан тоотоор багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Хөрөө рам байгуулж ажиллах хүсэлтээ ирүүлсэн иргэн Мөнхбатын өргөдөлд сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ны 13 дугаар албан тоотоор МХГ-ын хандан ажлын байрны дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэсэн хариу өгсөн.

          9 дүгээр цэцэрлэгийн 6 бүлгийн хүүхдийн суултуурын зөөлөвч таг 12 ширхэгийг сольж 180.0  мянган төгрөг, хүүхдийн бие засах өрөөнд ус халаах төхөөрөмж 7 ширхэгийг суурилуулж 790.0 мянган төгрөг тус тус зарцууллаа.

Эрүүл мэндийн төв тайлант хугацаанд 186 хүнийг үзлэг хамруулж 113 хүнд гэрийн эргэлт хийлээ. ЭМТ-д 15 хүн хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-ын Эрхүү Иркутск хотод багш, сурагч солилцооны хөтөлбөрт 1 багш ахлах ангийн 2 сурагч хамрагдаж байна.

Манжуур, Дорнод, Улаанбаатар хотын сургуулийн үйл ажиллагаатай танилцах удирдах ажилтны туршлага солилцох арга хэмжээнд 3 төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нар хамрагдлаа.

Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөгөөнд 3 удирдах ажилтан, Аймгийн эрүүл мэндийн газраас зохион явуулсан “Агаарын бохирдол” томуу, томуу төст өвчин сэдэвт сургалтанд сургуулийн эмч хамрагдлаа.

          Захирлын 2020 оны А/02, А/03 тоот тушаалаар Үнэлгээний хороо байгуулж “Дотуур байрны хүүхдийн хоол хүнсний бараа материал нийлүүлэгч” сонгон шалгаруулах, “Үдийн цайны үйлчилгээг худалдан авах” тендерийг зарлалаа.

          Сургуулийн дотуур байранд 800.0 мянган төгрөгөөр 2 машин галын түлээ татаж хөрөөдлөө. Мөн дотуур байранд 1.4 сая төгрөгийн зардлаар цахилгааны 100 м утас, 2 төрлийн пускатель, 6 ш гал хамгаалагч, 18 ш лэд гэрэл, тогооны тенийг шинэчилж 50 метртэй уртасгагч 1 ширхэгийг засварлалаа. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийн эвдрэлтэй 4 суултуурын таг, угаалтуурын крантыг засварлалаа.

          Цагдаагийн хэсэгт тайлант 7 хоногт дуудлага мэдээлэл 5 ирснээс  гэмт хэрэг 1, ахуйн хүрээний 4 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

 

 

 

 

Танилцсан:

Засаг дарга                                         Б.Алтансарнай

 

Тайлан гаргасан:

Нийгмийн бодлогын мэргэжилтэн                            О.Дамдинсүрэн


Нийтлэгдсэн: 2020-01-18 11:28:32