Орхон сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын явцын мэдээ

Сумын ЭМТ-д амаржих ор, эмнэлгийн зориулалттай функциональ ор худалдан авах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Мед буян”ХХК-тай эмнэлгийн зориулалттай функциональ ор 10 ширхэгийг 7.0 сая төгрөгөөр, “Голден мед” ХХК-тай бүрэн автомат удирдлагатай төрөх ор 1 ширхэгийг 2.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээг тус тус байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэлт бүрэн дуусч, санхүүжилт 9.5 сая төгрөгийг олгосон.


Нийтлэгдсэн: 2019-05-30 15:30:05