Энхтал багийн хогийн цэгийг хашаажуулах ажлыг гүйцэтгэгчийг шалгарууллаа

Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хийж гүйцэтгэх Энхтал багийн хогийн нэгдсэн цэг байгуулж, хашаажуулах ажилд сумын Засаг даргын 2022 оны 01-А/41 тоот захирамжаар томилогдсон Үнэлгээний хороо тендерт оролцогчоор ирүүлсэн 2 хуулийн этгээдийн тендерийн баримт бичигт үнэлгээ хийж, журмын дагуу тус ажлыг гүйцэтгэгчээр шаардлагад нийцсэн сумын "Орхон тохижилт" ОНӨААТҮГ-тай 20,0 сая төгрөгний гэрээ байгуулах эрхийг олгох дүгнэлтийг сумын Засаг даргад хүргүүллээ. 


Нийтлэгдсэн: 2022-04-01 16:00:00