Сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын мэдээлэл

Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  “Вектор мэп”ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогоор газар, байгалийн нөөц, нөхцөл, нийгэм эдийн засгийн мэдээллийг сум бүрээр бүрдүүлэн суурь мэдээллийн сан үүсгэж, мэдээллийн санд боловсруулалт хийж сумын нутаг дэвсгэрийн газар, байгалийн нөхцөл нөөцийн төлөв байдлын дүгнэлтийг гаргасан ба бэлтгэл болон хээрийн судалгааны үр дүнг үндэслэн мэдээллийн санд тодруулалт хийх, газар ашиглалтын тохиромжтой байдлын төлөвлөгөө боловсруулах ажлууд одоо хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 95% байна. Дээрх ажлын гүйцэтгэлд нь гэрээний дагуу 10.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна.


Нийтлэгдсэн: 2019-08-25 16:30:25