Орхон сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын явцын мэдээ

Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 2019 онд 171.7 сая төгрөгийн 4 ажлыг санхүүжүүлж хэрэгжүүлэхээр баталсан. Үүнд:

  1. Сумын ЭМТ-д чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж худалдан авахад  2.2 сая
  2. Сумын ЭМТ-д амаржих ор худалдан авахад 9.5 сая
  3. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд  15.0 сая
  4. 82 айлын орон сууцны хорооллын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний ажилд 144.9 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн

Тус сумын ОНХС-гийн санхүүжилтээр Эрүүл мэндийн төвд вибратор 1, том дугуй 1, твист 1, жижиг дугуй 1, нийт 4 ширхэг 2.2 сая чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг “Сувд гурван наран” ХХК-иас худалдан авч хүлээлгэн өглөө.


Нийтлэгдсэн: 2019-09-05 17:41:00