СУМЫН СОЁЛЫН ТӨВ

Жимс ногооны САА-н клуб нэртэйгээр анх 1969 онд байгуулагдан эрхлэгч н.Даваа, ажилчин Должин нар ажлын гараагаа эхлэн, 1974 онд шинэ байранд орж, Сэлэнгэ аймгаас Дархан хотын мэдэлд шилжин эрхлэгчээр Д.Барамсай, кино механик, номын санч, үйлчлэгч гэсэн 4 орон тоотой ажиллажээ.

Байгууллагдсан үеэс эхлэн соёл олон түмний олон тàлт ажлуудыг зохион явуулж, 1986 онд Улаанбаатар хотноо тайлан тоглолт хийн "Намдаа өргөх ая дуу", "Би эндээс явахгүй" концерт жүжгийг тоглон "Ардын театр"-ын цол мандат, ХАА-н яàм, ХАА-н НХДЗ-ийн бàярын бичиг, мөн 11 уран сайханч алтан медаль хүртсэн.

1991 онд 220 суудалтай хурлын, мөн  спортын танхим бүхий иж бүрэн соёлын төв шинэ барилга ашиглалтанд орж захирлаар Б.Алтантариа томилогдон 11 хүний орон тоотой ажиллаж байв.

Тус Соёлын төв нь сум, аймаг, улсын чанартай олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Үүнд:

  • 2014 онд Олон ястаны Дарханчууд ардын язгуур урлагийн их наадамд тэргүүн байр
  • 2015 оны сумын шилдэг Төрийн байгууллагаар шалгарсан
  • 2018 оны Дархан-Уул аймгийн Соёлын биет бус өвийн их наадамд тэргүүн байр

2019 онд 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд: Эрхлэгч-М.Мөнхбаяр, техникч-Ж.Энхболд МУСТА, номын санч-Р.Төгөлдөр, хөгжмийн багш – Т.Лхагвасүрэн,  сахиул-С.Оюунбат, үйлчлэгч-Ж.Дарьсүрэн нар ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Үндэсний соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвих, эзэмших, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан баяжуулж хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

Сумын нийт иргэдэд соёл олон түмний үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

bahçeşehir escort
bahçeşehir escort


Нийтлэгдсэн: 2019-06-05 06:10:04