Хандивын аян үргэлжилж байна.

Ядуурлыг бууруулах “Японы сан”-гаас санхүүжүүлэн, “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногооны аж ахуйн эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192 МОН” төсөлд хамрагдсан 10 бүлгийн 70 өрхөөс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд зориулж 19 ширхэг маск, 180 000 төгрөгийн хандивыг тус өрхүүдийн төлөөлөл өнөөдөр сумын Онцгой комиссын дарга Б.Алтансарнайд гардуулан өглөө. Хандив өгсөн нийт өрх болон гэр бүлийн гишүүдэд нь сайн сайхныг хүсье.


Нийтлэгдсэн: 2020-03-21 08:18:41