УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан Орхон суманд ажиллалаа.

УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүд тус суманд ажиллалаа. Тэрээр сумын газар тариалангийн үйлдвэрлэлтэй танилцаж тариаланч иргэд, ААНБ-д тулгамдаж буй асуудлыг сонслоо. Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192-Мон” төслөөс төсөлд хамрагдаж буй 10 бүлгийн 70 өрхийн дунд 554 морины хүчин чадалтай трактор, хөрс бутлагч, хөрс хагалагч, хүнсний ногооны үрлүүр, төмсний мотоблокыг иж бүрдлийн хамт тус тус хүлээлгэн өглөө.


Нийтлэгдсэн: 2020-06-01 02:40:29