Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө

Сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Соёлын төвийн заалны их засварын ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 74.0 сая төгрөгөөр Ивэн өргөө ХХК, 82 айлын хувийн орон сууцны эхний үе шатны 22 айлын цэвэр бохир усны шугамын ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 138.9 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Аригшан” ХХК тус тус хийж гүйцэтгэн өнөөдөр /2020.06.22/ улсын комисст хүлээлгэн өглөө.


Нийтлэгдсэн: 2020-06-22 14:25:41