Цэвэр усны эх үүсвэрийн цооногийг төвлөрсөн усан сантай холбох ажлын явцтай танилцлаа

Цэвэр усны эх үүсвэрийн цооногийг төвлөрсөн усан сантай холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ноён Өндөр” ХХК 382.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж байна. Тус ажлын явцтай сумын Засаг дарга Б.Алтансарнай болон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Барилга захиалагчийн албаны хамтарсан ажлын хэсэг ирж газар дээр нь танилцлаа.


Нийтлэгдсэн: 2020-06-22 14:27:59