АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА
 
#Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, МХГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр/2020.12.12/ Орхон сумын онцгой комисс, шуурхай штабт ажиллалаа.
Тус суманд УБ болон өөр аймаг, сумаас ирсэн 261 иргэн гэрийн ажиглалтад байна. Өнөөдөр УБ хотоос ирэх 6 иргэнийг тосож авах бэлтгэл хангасан гэж сумын шуурхай штабаас танилцуулсан юм.
Орхон сумын Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагааны зардалд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ өдөр хамгаалалтын хувцас 40ш, түргэвчилсэн оношлуур 200ш, 20 тн нүүрсийг хүлээлгэн өгөв.
Мөн аймгийн Засаг даргаас дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс өдөр бүр асуумж авч, тавих эргүүл хяналтыг сайжруулах,
- Хүдэрээс ирсэн иргэдийг түргэвчилсэн оношлуурт оруулах, шаардлагатай гэж үзвэл PCR шинжилгээ авах
- Ерөө голын гүүрэнд ажиллаж байгаа болон голоор хиллэж буй дөрвөн постоор зөвшөөрөлгүй ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй байх, тавих хяналтыг чангатгах,
- Сумын эмийн сан, дэлгүүр, үсчин, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудад цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх зэргийг онцгойлон анхаарууллаа.

 


Нийтлэгдсэн: 2020-12-14 05:26:49