Хандивын мэдээлэл

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан болон түүний ажлын албанаас цар тахлын эсрэг тэмцэж байгаа сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж 1 тонн гурил, 2000 ширхэг маск, хамгаалах хувцас 30, амны хаалт 60, нүүрс 20 тонн хандивын дэмжлэг үзүүлснийг Б.Жавхлан гишүүний ажлын албанаас өнөөдөр сумын Онцгой комиссын дарга Б.Алтансарнай, Шуурхай штабын дарга С.Дэлгэржаргал нарт гардуулан өглөө. Дэмжлэг үзүүлсэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан болон түүний ажлын албаны хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.


Нийтлэгдсэн: 2020-12-14 05:30:12