СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
 
Орхон, Ерөө, Шарын голын усны түвшин нэмэгдэж, зарим налуу хэсгээр ус эргээ хальж байна. 
Орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлалтай тул голын сав дагуу суурьшиж  зусаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж,  ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
• Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. 
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. 
. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг зөвлөж байна.

Нийтлэгдсэн: 2021-07-02 17:50:00