Хяналтын пост ажиллуулж эхэллээ
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан сумын Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрээр Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас ирж буй иргэдийг бүртгэлжүүлэх, хяналт тавих зорилгоор Орхон хаалганы пост ажиллуулж эхэллээ. Тус постод ЗДТГ-ын 19 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Иймд Орхон хаалганы постоор нэвтэрч буй иргэд заавал бүртгүүлж хөдөлгөөнд оролцоно уу.
Сумын Онцгой комисс

 


Нийтлэгдсэн: 2021-06-16 12:15:02