ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 11 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААВ
 
Сумын ИТХ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Орхон сумын харъяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг /2021.05.31/ зохион байгуулав.
Энэ жил Дархан-Уул аймгийн Орхон сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 1 ээж, “Алдарт эх II одонгоор 10 ээж шагнагдлаа.
Эхчүүдэд одонг нь сумын ИТХ-ын дарга Б.Хулан, Засаг дарга Б.Алтансарнай нар гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Нийтлэгдсэн: 2021-06-03 15:20:36