Орхон суманд ажиллаж амьдарч байсан Цэрэндэжидийн үр хүүхдүүдээс цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдах багаж хэрэгсэл хандивлаж мөнгөн тусламж үзүүллээ.
Сумын Засаг даргын Тамгын газар төсвийн байгууллагуудад тус бүр 2000 ширхэг маск, халуун хэмжигч 1, ариутгагч 1, мананцар буу 1, Эрүүл мэндийн төвд 1 удаагийн малгай 600, 1 удаагийн халат 200, хүчил төрөгчийн аппарат 1, тэргэнцэр 1 –ийг тус тус хандивлалаа. Мөн сумын Онцгой комисс, 9 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд тус бүр 500.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Цар тахлын эсрэг тэмцэх бидний ажилд дэмжлэг үзүүлсэн та бүгдийнхээ цаашдын амьдралд аз жаргал гэгээн бүхнийг хүсье.

 


Нийтлэгдсэн: 2021-10-31 03:54:07