ИРГЭДИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4 ДҮГЭЭР ТУНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал гарсан. Уг тушаалаар тус сумын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс дархлаажуулж эхэллээ.

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар /2022.01.13/ дархлаажуулалтын 4 дүгээр тунд тус сумын 24 иргэн хамрагдсан байна.

 


Нийтлэгдсэн: 2022-01-13 15:25:00