ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Сумын Засаг даргын Тамгын газраас тариаланчдын зөвлөгөөнийг / 2022.04.01/ Соёлын төвд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 82 иргэн оролцлоо.

Зөвлөгөөний хүрээнд  “Сумын газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, МУЗГ-аас 2022 онд төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлд баримталж буй бодлого сэдвээр сумын Засаг дарга Б.Алтансарнай,

Дулааны улирлын цаг уур ерөнхий төлөв, тариалалтын үеийн зөвлөмжөөр Цаг уурч Ц.Отгонбаяр,

“Ургамлын гарал үүсэл, пестицидийн бүртгэл хяналтын систем"-ын талаар Н.Цэдэн-Иш нар илтгэл тавьж мэдээлэл хүргэлээ.

 

Мөн зөвлөгөөнд оролцсон иргэдийн олонхийн саналаар сумын Тариаланчдын холбоог байгуулж 7 тэргүүлэгч байхаар тогтож тус хурлаар тэргүүлэгчдийг сонголоо.

 


Нийтлэгдсэн: 2022-04-02 15:25:31