“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИЛ”, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС САХИУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Орхон сумын Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр замын Дархан зангилаа, Орхон өртөө хамтран “Хүүхэд хамгааллын жил”, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төмөр замын гарам, аюултай бүс сахиулах өдөрлөг /2022.04.28/ зохион байгууллаа.

Өдөрлөгт сумын удирдлагууд болон төмөр замын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

 Тус ажлын хүрээнд УБТЗ-ын Орхон өртөөний танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, аюултай бүсийн нөхцөл байдал, “Төмөр замын гарам ашиглах журам”, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, 2021 онд Орхон суманд үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчлийн нөхцөл, шалтгаан, онцлогийн талаар тус тус мэдээлэл иргэдэд хүргэлээ.

Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг 3 насны ангилалаар, үзэгч иргэдийн дунд АХА тэмцээнийг тус тус  зохион байгуулж шагнаж урамшууллаа.


Нийтлэгдсэн: 2022-04-28 20:15:08