ОРХОН СУМЫН 8 ЭЭЖИД АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ГАРДУУЛЛАА.

Жил бүр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил тус сумаас Баасангийн Анхбаяр, Даваажамсрангийн Бямбацогт, Энхбаярын Золжаргал, Оросоогийн Мөнхцэцэг, Зулайгийн Солонго, Бадрахын Уртнасан, Алтанцэцэгийн Хишигт, Мөнхжаргалын Эрдэнэтуяа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн II зэргийн одонгоор шагнагдсаныг эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан  ИТХ-ын дарга Батболдын Хулан, Засаг дарга Баяраагийн Алтансарнай нар гардуулан өгч баяр хүргэлээ.

            Мөн салбар салбартаа амжилт гаргасан дараах нэр бүхий хүмүүсийг шагнасныг гардууллаа.

1.Энхбаярын Ууганбаяр (Сумын “Хүндэт тэмдэг”)

2.Чулууны Оюундарь (“Хөдөлмөр зүтгэл” хүндэт тэмдэг)

3.Батхуягийн Отгонжаргал (“Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг)

4.Амарзаяагийн Анхзаяа (“Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг)

5.Найдандоржийн Энхцэцэг (“Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг)

6.Лхамсүрэнгийн Чагдуг (Салбарын хүндэт мэргэжилтэн)

7.Пүрэвжавын Буянтогтох (Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”)

8.Ядамсүрэнгийн Довчинболд (Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”)

9.Алтансүхийн Алтжин (Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”)

10.Ганзоригийн Удвал (Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”)

            Сумын Засаг даргын нэрэмжит шагналаар Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Энхтөрийн Яруу-алдар, 9 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч Эрдэнэцогтын Гантигмаа нар шагнагдлаа.

 


Нийтлэгдсэн: 2022-06-02 14:00:25