Алдарт эхийн одонгоор шагнагдсан эхчүүдэд шагналыг нь гардуулан өглөө

Сумын ИТХ, ЗДТГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын төвд /2019.05.31/ зохион байгууллаа. 
Энэ жил Орхон сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар зарлигаар “Алдарт эх II” шагнагдсан 5 ээжид сумын Засаг дарга Б.Алтансарнай, Ахмадын хорооны дарга П.Өнөр нар шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн арга хэмжээний хүрээнд “Дархан бэр” болон “Шилдэг залуу гэр бүл”-ээр шалгарсан иргэдэд шагналыг нь гардуулан өглөө.


Нийтлэгдсэн: 2019-06-09 04:33:49