Хоршоо Хөгжүүлэх Сан

Сумын ИТХурлын 2024 оны 01 дүгээр тогтоолоор ХХСангийн төсөл сонгон шалгаруулах хурлын товыг 05-р сарын 03-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарлаж 2 хоршоо төслийн материал ирүүлснийг хянан хэлэлцэж тус 2 хоршоонд 58.0 сая төгрөгийн зээл олголоо. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт өссөн дүнгээр 54.2 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Зээлийн өрийн үлдэгдэлтэй 21 зээлдэгч 183.6 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хэвийн төлөлттэй зээлдэгч байхгүй, хуваарьт төлөлт хэтэрсэн зээлдэгч 2, эргэлзээтэй зээлдэгч 1, найдвэргүй зээлдэгч 18 Үүнээс Шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлж байгаа 6,  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжсэн  8 зээлдэгч байна


Нийтлэгдсэн: 2024-11-01 17:03:01