Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Сумын ЗДТГ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын үйл ажиллагааны хүрээнд 8 дугаар сургууль, 9 дүгээр цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд, багачууд урлагийн тоглолт үзүүлж, 3 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж шалгарсан хүүхдүүдийг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Уг арга хэмжээг тохиолдуулан 2018-2019 оны хичээлийн жилд урлаг, спорт, сурлагаараа амжилт гаргасан шилдэг сурагчдад Засаг дарга Б.Алтансарнай, 8 дугаар сургуулийн Захирал О.Чимэдцэрэн нар /2019.05.31/ гарын бэлэг гардууллаа.


Нийтлэгдсэн: 2019-06-09 04:42:59