Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг суманд ажиллалаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн үзэл баримтлалыг сурталчлах, холбогдох дүрэм, журмыг танилцуулан арга зүйн сургалт хийх, хууль  тогтоомжийн хэрэгжилттэй танилцан зөвлөх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг сумын ЗДТГ-т /2019.06.14/ хүрэлцэн ирж ажиллалаа.

            Ажлын хэсгийг ЗДТГ-ын С.Дэлгэржаргал хүлээн авч ЗДТГ, Төрийн албаны тухай хууль болон  холбогдох дүрэм журмын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Ажлын хэсгийхэн ЗДТГ-ын албан хаагчдын хувийн хэрэг, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, томилогдсон болон чөлөөлөгдсөн албан хаагчдын тушаалтай танилцлаа.

 


Нийтлэгдсэн: 2019-06-14 04:52:50