Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтад 3 албан хаагч хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдлэг, мэдээллийг цахим болон цахим бусаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн байдлаар хүргэх зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд баталсан.
Хөтөлбөрт эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах, бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх зэрэг арга хэмжээг төлөвлөн 2019 онд сум, дүүрэг бүрт эрх зүйн хөтөч ажиллуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. 
Энэ хүрээнд Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд явуулж эхэлсэн байна. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулсан сургалт 2 өдөр үргэлжлэн явагдаж тус сумын ЗДТГ-ын 3 албан хаагч хамрагдлаа. Цаашид хууль эрх зүйн мэдлэгийг илүү хялбар ойлгомжтой аргаар иргэдэд сурталчлах ажлыг сургалтад хамрагдсан албан хаагчид  явуулах юм.
 


Нийтлэгдсэн: 2019-06-27 15:15:34