“ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ” аяны нээлт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн БОАЖГазрын дарга П.Энх-Амгалан, ахлах мэргэжилтэн Ж.Болдбаатар, бусад мэргэжилтнүүд, сумын Засаг даргын орлогч Б.Түмэнцогт, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, ХЕГСГЗ-ийн албан хаагчид оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн БОАЖГазраас 9 албан хаагч, ХЕГСГЗахиргаанаас 4 албан хаагч, сумын ЗДТГ-аас 13 албан хаагч, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас 5 ажилтан оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд Дархан-Сэлэнгийн авто замын Орхон хаалга орчмын 20 га орчим талбайн хогийг цэвэрлэж 1 тн хогийг төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Ерөө голын сав дагуу нийт 60 орчим га талбайг цэвэрлэж 3 тн хогийг түүж ачин төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Мөн ажлын хүрээнд Дархан-Сэлэнгийн авто замын дагуу Хамрын давааны хогийн цэгийн орчмын салхинд тарж хийсэн хогийг цэвэрлэж 1 тн нийт 100 орчим га талбайг цэвэрлэж 5 тн хогийг түүж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

 


Нийтлэгдсэн: 2019-08-29 01:13:38