Бүгд Найрамдах Солонгос улсын эмч нар үзлэг зохион байгууллаа

Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотын захиргаа болон Эрүүл мэндийн байгууллагуудын тусламжаар “Band for Good” төрийн бус байгууллага нь 2019 оны 08 дугаар сарын 28-31-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Монгол улсад урьж Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, Орхон сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд үзлэг оношлогооны шинэ арга, технологийн талаар сургалт явуулж, дагалдуулан сургах ажиллагааг зохион байгууллаа.


Нийтлэгдсэн: 2019-09-12 01:17:06